Skip directly to content

Төлөвлөгдөж буй өөрчлөлтүүд болон төрийн өмчийн газрууд

2007 онд дархан цаазат газраас Тувагийн БНУ-н Засгийн газрын түвшинд 2015 он хүртэл улсын нутаг дэвсгэр дээр улсын хэмжээний болон бүсийн хэмжээний ТХГН хөгжүүлэх асуудлыг хэлэлцэн  шийдвэрлэх санаачлага гаргасан. Үүнд голдуу шинэ кластер бий болгох, өргөжүүлэх, хамгаалалттай бүсийг дахин бүсчлэх, улсын болон бүсийн ач холбогдол бүхий бусад ТХГН-н талаарх саналууд тусгагдсан. ДЦЗ-аас гаргасан эдгээр саналууд нь олон жилийн судалгааны материал (С.С.Курбатская), мониторингийн ажил (С.В.Спицын, 2006г.) болон ховор амьтан, ургамлын нүүдэл, амьдарч буй орчны талаар судалсан бусад олон  судлаачдын судалгааны ажлын үр дүн дээр суурилсан болно. Урьд нь судлагдаагүй байсан ирвэс, аргал, ховор төрлийн шувууд,  эндемик ургамал зэргийн нүүдэл шилжилт, өндөр нягтаршилтай хэсгүүдийг тогтоосон.

Мөн түүнчлэн өнгөрсөн зууны 80, 90—д онуудад орон нутгийн засаг захиргааны байгууллагаар дэмжигдэж байгаагүй газруудыг хамгаалалтанд авах тухай санал дэвшүүлсэн. Үүнд: Нарын болон Балыктыг голын эхэнд  Сангилений кластер байгуулах, Мөнгөн Тайгын уулын хөвчийн зүүн хойд налуу дээр Каргы болон Мугур голуудын хооронд оршдог тундрын хээр тал өндөр уулын нутаг буюу ургамал хамгааллын Даяаршилын стратегийн хүрээнд “Ботаникийн гол нутаг дэвсгэр”  байгуулахыг санал болгосон.  Энэ газар нь одоогийн “Мөнгөн тайгын” кластертэй аль хэдийн нийлсэн ба магадгүй түүний бүтцэд орсон байх. Энэ нутаг дэвсгэрийн онцлог нь  ууланд өндөр бүсийн хууль илрэн гардаг явдал юм. Учир нь уулын хээр уулын нугын бүстэй шууд залгаатай ба энэ нь хуурай уур амьсгалтай учир Мөнгөн Тайгын хөвчид байдаггүй.  “Ботаникийн гол нутаг дэвсгэрийн” 3 дах хэсэг – хээр. Энэ нь Ямаалыг, Холбаа, Ончалааны ОСТАНЦуудын хоорондох хэсэг байж болох юм.  Энд “Увс нуурын хотгор”-ын  ДЦГ-н хамгаалалттай бүсийн хээрийн экосистемийн олон жилийн мониторинг хийгдсэн. Энэ нутаг дэвсгэрийн хэсгийг ДБХС-аас боловсруулан хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зээрийн РЕИНТРОДУКЦИийн хувьд ашигтай болох нь тогтоогдсон.        

Тувагийн БНУ-н тнутаг дэвсгэр дээр экологч-эрдэмтдийн тогтоосноор нийт 143 ТХГН-т хамаарах газрууд байснаас тэдний 28-г нь хэлэлцсэн. Энэхүү бичиг баримтад тэдгээрээс 20 нь орсон. Тэр дундаа: - улсын ТХГН хөгжүүлэх схемд санал болгосон 11 газар

  • нутаг дэвсгэр төлөвлөлтийн засгийн газрын комиссоор ашигт малтмал болон хүдэр илрэх боломжтой  ирээдүйтэй ордуудтай гэж 8 газрыг татгалзсан.  
  •  

Улсын хэмжээний ач холбогдолтой гэж үзэж байгаа газрын тоонд: «Тоджа» үндэсний парк 1, «Увс нуурын хотгор» ДЦГын ирээдүйн шинэ кластер болох 8 газар, улсын хэмжээний ач холбогдол бүхий 2 ЗАКАЗНИК. 

Бүс нутгийн ирээдүйтэй ТХГН-т байгалийн цогцолбор статустай 4 газар, ЗАКАЗНИК статустай 1 газрыг  (төрлийн, улирлын- КОТР ) оруулсан.

Бүсийн ТХГН-ийн байршилын схемийг 2007 оны 11 сарын 7-ны өдөр ТБНУ-н Засгийн газрын тогтоолоор баталсан.  Улсын  жагсаалтанд оруулах саналаа одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцүүлэн Холбооны субъектод танилцуулах зорилгоор ОХУ-н БОЯ-д илгээсэн. 

2007 оны 9 сарын нэгний байдлаар ТБНУ 18 ТХГН (үүнд 2 улсын чанартай)тай ба  нийтдээ 1393мян. га нутаг дэвсгэртэй (Тува улсын нутаг дэвсгэрийн 8.2%).

Монгол