Skip directly to content

Шинжлэх ухаан судалгааны ажил

1997 онд дархан цаазат газарт эрдэм шинжилгээний салбар байгуулагдсан ба түүний зорилго нь эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа эрхлэх, зохицуулах, дархан цаазат газар, хамгаалагдсан бүс дэх онгон зэрлэг жишиг экосистемд явагдаж буй өөрчлөлт, төлөв байдалд мониторинг явуулахад оршино. 

Шинжлэх ухааны ажилтан, түүнчлэн гэрээгээр ажиллаж буй эрдэмтэн судлаач, академийн хүрээлэнгийн төлөөлөгчдийн  мэргэшүүлэлт ОХУ-н Байгаль орчны хяналтын газар, НТС ийн баталсан ажлын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй.  Эрдэм шинжилгээний салбар болон бусад салбарт ажиллаж байгаа биологичид, ургамал судлаачид, шувуу судлаачид, геологичид, ой, усны нөөцийн чиглэлийн судлаачид, тр дундаа биологийн шинжлэх ухааны доктор 2, дэд эрдэмтэн 1, аспирант тус бүр 1 ажиллаж байна. Байгалийн нөөц, биологийн олон янз байдал, археологи, орон нутаг судлалын түүх соёлын өв судлаач эрдэмтэд,  мэргэжилтнүүд гэрээгээр ажилладаг.

Эрдэм шинжилгээ судалгаа, экологийн мониторингийн салбарт ОХУ болон бусад орны их дээд сургуулиуд, академийн хүрээлэнтэй хамтран ажилладаг. Тэдгээрийн ихэнхтэй нь түншлэлийн холбоотой. Уламжлал ёсоор дархан цаазат газарт ОХУ-н ШУА-н Сибирийн салбарын биохүрээлэнгийн судалгааны Увс нуурын олон улсын төв, ОХУ-н ШУА-н Сибирийн салбарын байгалийн нөөцийн цогц судалгааны Тува дах хүрээлэнгийн зэрэгцээ Тува, Красноярск, Томск, Пермсын улсын их сургууль, ойн археологи, хөрс судлал, аргохимийн дээд сургууль, ОХУ-н ШУА-н Сибирийн салбарын Төв Сибирийн ботаникийн хүрээлэнгийн судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд ажилладаг.

Дархан цаазат газрын нутаг дэвсгэр дээр орших түүх соёл, байгалийн өв соёлын объектуудын ач холбогдолыг тодорхойлж үнэлгээ өгөх амаргүй ажлыг Санкт-Петербург хот дах Соёлын өв судлалын хүрээлэнгийн ажилтнууд, /М.Е.Килуновская/, Санкт-Петербург хот дах Материаллаг соёлын түүхийн хүрээлэнгийн ажилтнууд, /В.А.Семенов/,  болон эрдэм шинжлгээний бусад олон байгууллагын ажилтнууд хийж гүйцэтгэсэн.

Дархан цаазат газрын Эрдэм шинжилгээний салбар байгуулагдсан цагаасаа эхлэн  хүнийн нөлөөл хамгийн багатай нөхцөлд  түүх, соёл, байгалийн цогцолбор, объектууд, биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалах шинжлэх ухааны арга зүйг боловсруулах, түүнийг амьдралд нэвтрүүлэх, түүнчлэн экологийн нөхцөл байдлын судалгаа, үнэлгээ хийх, экологийн боловсролын үндэс суурийг тавих, хамгаалалттай бүсэд амралт, аялал жуулчлал хөгжүүлэх зэрэг ажилд  эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах болсон. 2000 оноос дархан цаазат газрын ургамал, амьтны аймгийн судалгааны хүрээнд “Биологийн олон төрөл зүйлийн судалгаа” хийж эхэлсэн ба энэ нь дотроо “Ургамлын аймгийн судалгаа”, “Амьтны аймгийн судалгаа”, “Геоботаникийн  судалгаа” гэсэн дэд төслүүдтэй.

1998 оноос Дэлхий байгаль хамгаалах санг “Алтай-Саяны экобүсийн биологийн олон төрөл зүйлийн хамгаалалт” төслийн хүрээнд ховордсон зүйл болох Алтайн аргал, ирвэсийн үржлийн талаар судалгаа эхэлсэн. 2006 оноос ПРООН\ГЭФийн төслийн хүрээнд “Орос улсын нутаг дах Алтай- Саяны экобүсийн биологийн олон төрөл зүйлийн хамгаалал”  судалгааны ажлыг үргэлжлүүлэн явуулж байна. Судалгааны ажлын үр дүнд аргалын одоогийн бүсийн хил хязгаарыг тогтоож, тоо толгой, байршил, ирвэс болон аргалын янз бүрийн бүлэглэлийн нүүдлийн замын тухай мэдээллийг боловсруулсан.

Өнөө цагт шинжлэх ухааны судалгаанд шинэ хандлага, арга зүй маш идэвхтэй ашиглах болсон.  Аргалын монторингийн ажилд цогц судалгааны хандлагыг хэрэглэж байгаа ба энэ нь тоо толгой тоолохоос гадна энэ зүйлийн амьдарч буй газрын орчны үнэлгээ, тэдний бэлчээр гэрийн тэжээвэр амьтдын бэлчээртэй  нийлж байгаад дүн шинжилгээ хийсэн. Сансарын зураг, ГИС дээр үндэслэгдсэн ERDAS IMAGENE и ArcGIS программ-аппаратын цогц, мөн түүнчлэн GPS хиймэл дагуулын байрлал тодорхойлох, халаасны компьютер  зэрэг газрын зайн зондын хяналтын мэдээллүүд энэхүү анализын үндэс суурь нь болдог.

1998 оноос Дэлхий байгаль хамгаалах санг “Алтай-Саяны экобүсийн биологийн олон төрөл зүйлийн хамгаалалт” төслийн хүрээнд ховордсон зүйл болох Алтайн аргал, ирвэсийн үржлийн талаар судалгаа эхэлсэн. 2006 оноос ПРООН\ГЭФийн төслийн хүрээнд “Орос улсын нутаг дах Алтай- Саяны экобүсийн биологийн олон төрөл зүйлийн хамгаалал”  судалгааны ажлыг үргэлжлүүлэн явуулж байна. Судалгааны ажлын үр дүнд аргалын одоогийн бүсийн хил хязгаарыг тогтоож, тоо толгой, байршил, ирвэс болон аргалын янз бүрийн бүлэглэлийн нүүдлийн замын тухай мэдээллийг боловсруулсан.2000 оноос шувуудын судалгаа, 2006 оноос археологийн объектуудын карт бүрдүүлэлт буюу ГИС хийгдэж байна. 2002 оноос дархан цаазат газрын мэргэжилтнүүд загас агнуурын төрлийн бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн загас  барих хэмжээг тодорхойлох хүрээнд Тува улсын нутаг дэвсгэр дээрх усан сангуудын бионөөцийн судалгаанд идэвхтэй оролцож байна. Экосистемийн цогц мониторингийн хөтөлбөр боловсруулагдан,  улам сайжруулагдаж байна.

Дархан цаазат газар дах эрдэм шинжилгээ судалгааны ажил ОХУ-н байгаль орчны хяналтын газраар баталгаажсан төлөвлөгөө, шинжлэх ухааны янз бүрийн байгууллагын зарласан болон төлөвлөгөөний бус экспедицийн эрдэм шинжилгээ судалгааны ажлын тайланг судалж ашиглан явуулдаг.  Харамсалтай нь зарим судалгаа, тухайлбал, герпето- болон энтомо амьтан судлал, мөстлөгийн судалгаа хараахан дуусаагүй. Иймээс тэдгээрийн талаарх мэдээлэл хэсэгчилсэн хэвээр үлдэж байна.

2013 оны 6 сарын 28-ны өдөр хил залгаа нутгийн нөөцийн удирдлагын Орос-монголын хамтарсан комиссын Анхдугаар хуралдаан болсон.   Комиссын тогтоол, ойрын ирээдүйн хамтран ажиллалх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан.

Монгол