Skip directly to content

 Экологийн боловсрол ба аялал зугаалга

 «Увс нуурын хотгор» ДЦГ нь биомандалын статустай. Ландшафт болон биологийн маш баялаг олон төрөл зүйлтэй Увс нуурын хотгор нь экосистемийн гайхалтай цогцолбор, өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй дэлхийн “жижигхэн биомандалын” загвар болдог. Учир нь энд Дэлхийн байгалийн бараг бүх бүс бий. Нэгэн нарлаг өдөр машинаараа сибирийн тайгаар дамжаад улайссан элснээс эхлээд өндөр уулын тундр, мөнх цаст оргил хүртэл гарч болно.   

Орос Монголын хил залгаа нутаг дэвсгэр нь ЮНЕСКОгийн Дэлхийн өвд “Увс нуурын сав газар” гэсэн нэг нэрээр бүртгэгдсэн.

ДЦГ-н аялал зугаалгын хөтөлбөрийг экологийн боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнууд хэрэгжүүлдэг. ДЦГ-н нутаг дэвсгэр дээр 4 маршруттай. Аялагчид зуны цагт Тува улсад болдог өөр бусад соёл олон нийтийн арга хэмжээнд оролцох  боломжтой. Жишээлбэл, ардын хөгжмийн  “Устуу Хүрээ” олон улсын бага наадам (6 сар), Үндэсний баяр “Наадым” (8 сар), “Хотын өдөр” (9 сар).

    Кантегир голоор сэлэх (Баруун Саян), спортын загас агнуур

  Хөлөөр сэлүүрдэх усан завиар маршрутыг туулна.

   Нийлмэл зэрэглэл - 3-4.

    Аялал зохион байгуулагдах хугацаа  - 6 сараас 10 сарын туршид

    Үргэлжлэх хугацаа - 4 өдрөөс

    Байршуулах – ил задгай  нөхцөл (майхан).

Маршрут Абаза хотоос эхэлнэ. Возможна заброска непосредственно до горной реки Самбыл (160 км. от г. Абаза). Магадгүй Самбыл хэмээх уулын гол шууд хүргэнэ.  Тайгын ландшафттай.

Уулын хойд хажуу нь нарс-шинэсэн ойгоор бүрхэгдсэн, өмнөд хэсэг нь уулын ойтхээр, шинэсэн ойтой. Ойд мөөг, олон төрлийн жимс маш элбэг (жимолость, красная и черная смородина, брусника, малина, голубика). Энд баавгай, хандгай, зэрлэг гахай, туулай, булга, хэрэм, жирх зэрэг амьтад амьдардаг. Шувуудаас кедровка, туу, ятуу, тоншуул олон тоогоор байна.

Голыг бүхэлд нь 4 хоногийн дотор туулж болох ба байгалийн сайхан, загас агнуураас таашаал авахыг хүсвэл завиар зугаалсаны дараа амралтын өдрөөр үзэх арай илүү.

Голын төгсгөл хэсэг- усан сан (ойролцоогоор 55км. орчим)

   Аялалын үргэлжлэх хугацаа  - 4 өдөр.

    Аялалын үе – 6 сарын 1нээс 9 сарын15-г дуустал

  Байршуулах газар  - Кызыл хот – зочид буудал; Торе-Холь нууран дээр- гэр.

Маршрут улсын нийслэл Кызыл хотоос эхэлнэ. Энд жуулчид Тува улсын Үндэсний музей, бөө мөргөлчдийн нйгэмлэг, буддын сүм үзэх, хотын дурсгалт газруудтай танилцах боломжтой. ОХУ-н хамгийн том голын нэг Енисей гол хаанаас эх авч урсдагийг үзэх сонирхолтой байх ба “Азийн төв” багана босгосон голын эргээр зугаалах боломжтой.

  Дараагийн өдөр нь жуулчид Торе-Холь нуур руу явна. Энэ нуур нь Увс нуурын хотгорт элсэн дунд “сувд” болсон цорын ганц цэнгэг устай нууртайгаараа гайхалтай. Нуурын орчимд ховор болон ховордож буй ЭНДЕМИК ургамлыг харж болно. Янз бүрийн олон тоооны шувуудыг харж ажиглах боломжтой. ОХУ болон Тува улсын Улаан номонд орсон ховор шувууд ч бий.  

Скиф болон хүннүгийн үеийн олон тооны булштай Ямаалыг уулын бэлд  очино.

Нуураас холгүй орших гайхалтай сайхан байгалийн үзэсгэлэн бүрдсэн хамгийн цэвэр Цугээр элсэн дээр очиж болно.

Загас агнуур сонирхогчидын хувьд загас барьж алжаалаа тайлан загасны шөл хийж уух бүрэн боломжтой.

Нуурын бүлээн, цэнгэг, зөөлөн ус таныг үргэлж гайхашруулах болно!

Автомобиль- явган маршрут.

Аялалын хугацаа- 6 сарын 10-наас 9 сарын 15

Байршуулах газар: Кызыл хот- зочид буудал, өөрийн хэсэг дээр- гэр, майхан.

Мөнгөн Тайгын өндөр уулын хөвч нь (3976 м.) Монгол, Уулын Алтай, Тувагийн хилийн зааг дээр орших ба Зүүн Сибирийн хамгийн өндөр өндөрлөгүүдийн нэг юм. Уг уул нь мөнх цасаар хучигдсан бөмбөгөр оройтой. Уулын хажуунууд нь огцом төгсгөлтэй альпийн шинжээс эхлээд маш хүчтэй салхилдаг налуу нугачаа ихтэй энгэр хажуу бүхий хотгор гүдгэрийн маш олон янз байдалтай нь дээш мацах маршрутыг  сонгох боломжийг олгодог. Зуны улиралд цаг агаар тааламжтай үед оргил өөд мацах зам нь онцгой чадвар шаардахгүй. Хамгийн тохиромжтой үе нь 6 сарын дундаас 8 сарын дунд хүртэлх хугацаа. Улирлын завсарын үед салхи ихтэй. Мөн эрсдэлтэй өвлийн авиралт ч хийж болно. Бага хэм, хүчтэй салхи хоёр нь авирагчаас хүний организмын бүхий л боломжоо дайчлахыг шаардана. Мутур Аксы суурингаас Кара-Суг гол хүртэл машинаар явна. Эндээс 5 км орчим Кара-Суг голын хөндийгөөр өгсөнө. Голын хөндий мөсөн голын морены бөөгнөрөл дээр нийлдэг. Цааш зам богино болох хэдий ч морены огцом налуугаар үргэлжилнэ. Лагерь гол мөсөн гол болон 3200 орчим метрийн өндөртэй уулын хажуу хоёрын зааг дээр оршдог.       

Авиралт. Авирахад “кошки”, олс,  таагүй цаг агаартай үед мөсөн гол дээр зүг чигээ алдахгүйн тулд луужин хэрэгтэй болно. (Мөнгөн тайга уул нь зэргэлдээ орших Цагаан Шивээт, Шапшаалын ээлын мистемээс салангид оршдог. Иймээс гэ ээланд салхи нь маш хүчтэй байдаг). Огилын өмнөх авиралт нь өргөн хэмжээний ангал, ан цавтай учир аюултай. Доошлоод мөсөн гол мөсөн хүрхэрээ болон тасардаг.

Багийн бэлтгэл, цаг агаарын байдлаас хамааран янз бүрийн түвшин бүхий авиралтын маршрутыг сонгож болно.  Хамгийн хөнгөн зам нь Ширээ уулын бэл болон Мөнгөн Тайгын мөсөн голын хөтөл дээр орших Беревестникийн даваагаар явах маршрут юм. Зуны сайхан цаг агаартай үед лагериас уулын орги хүртэл 5-6 цаг л зарцуулна.

Энд ирвэс, аргал, зэрлэг гахай зэрэг олон ховор амьтадбайдаг.   

Маршрут: «Хемчик»

  Маршрутын урт: 550 км (эдгээрээс 30 км завиар сэлэх).

    Аялалын хугацаа -  6-8 сар.

    Маршрутын дагуу аялалд хамрагдахыг санал болгож буй хугацаа: 3 өдөр/2 шөнө.

Маршрутын дагуу зорчигчидын хөдөлгөөн хийх арга: өндөр хүчин чадал бүхий машин, сэлүүрийн хэрэгсэл бүхий завь. Экскурсын замд зөвшөөрөгдөх ачаалал: сард 4-өөс илүүгүй. Аялалын үед тавигдах шаардлага: групп өөрийн гэсэн хувийн спортын хэрэгсэлтэй байна. Үүнд: сэлэлтийн хэрэгсэлүүд, усны хувцас, аврах хантааз, халхавч бамбай зэрэг. Хувийн бэлтгэл: уг маршрут нь бие бялдарын хувьд бэлтгэлтэй хүмүүст зориулагдсан. Уг аялалд 18-аас дээш насныхан хамрагдана.   

Маршрут: Кызыл хот –Чаа-Холь суурин –  Шанчы суурин –Шанчы- Аксы нуур –Хемчик гол  –Шом-Шум гол. хоноглох–Идик-Хончу кордон – Шанчы суурин – Чаа суурин – Холь –Кызыл хот.  Санал болгож буй төрийн хамааралд байдаг зорчигчидын групп: усанд сэлэлтийн тамирчид.

Монгол