Skip directly to content

ДЦГ-н удирдлага

Удирдлагын засаг захиргааны бүтэц болон штатууд

Холбооны улсын төсвийн байгууллага “Улсын байгалийн биомандалын ДЦГ “Увс нуурын хотгор” нь улсын төсвийн хөрөнгө, төсвийн бус эх үүсвэрээр санхүүждэг хуулийн этгээд ба мөн түүнчлэн үндсэн зорилтоо хэрэгжүүлэхэд чиглэсэн хувийн хөрөнгөөр санхүүждэг.

ДЦГ бие даасан баланстай, ОХУ-н банкны байгууллагад данстай, ОХУ-н сүлд бүхий тамгатай.

ДЦГ нь ОХУ-н Байгалийн нөөцийн яамны системд ордог, Тувагийн БНУ-д байгаль ашиглалтын хүрээнд Улсын хяналтын албаны удирдах газраар баталгаажсан. ДЦГ-н салбарууд болон районы Хяналтын газруудын хооронд удирдлага, мэдээлэл, үүргийн холбоо нь Кызыл хотноо байрлах ДЦГ-н удирдлагын баг, шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр дамжин хэрэгждэг. 

2013 оны 11 сарын 25-ны байдлаар ДЦГ-н нийт ажилтны тоо 83 байна. ДЦГ дараах дэд бүтэцтэй: ДЦГ-н захиргаа, БНУ-н засаг захиргааны 7 районы нутаг дэвсгэр дээр орших 9 кластерийг хамгаалах зориулалттай байгуулагдсан 7 районы хяналтын газартай. ДЦГ-н бүрэлдэхүүнд дараах албуудтай: нутаг дэвсгэрийн хамгаалатын алба, улсын 37 байцаагч, тэр дундаа районы хяналтын газар 31 хүн, яаралтай группт 6, эрдэм шинжилгээний албанд 9, экологийн боловсролын албанд 9, үндсэн үйл ажиллагаа хангах албанд 32 хүн, санхүү- эдийн засгийн албанд 5 хүний бүрэлдэхүүнтэй.     

Дэд бүтэц

ДЦГ-н үндсэн бүтцийн бүрэлдэхүүн нь  кластеруудыг хамгаалах 7 хяналтын газар юм. Үүнд: Эрзиний, Тес-Хемийн, Мөнгөн Тайгын (ижил нэртэй районуудад), Кара-Холийн ( Бай-Тайгын районд),  Абазины ба Сут-Холийн (Сут-Холийн районд ), Чаа-Холийн ( Чаа-Холийн районд). Район тус бүрийн хяналтын газрыг улсын ахлах байцаагч удирдах ба тэрээр улсын болон газрын албаны байцаагч, техникийн хүмүүс удирдан ажилладаг (4-7 хүнтэй). Эдгээр газрууд нь нутаг дэвсгэрийг хамгаалах, хамгаалалттай бүсүүд дэх байгалийн баялаг ашиглалтыг зохицуулах, экоболовсрол, экоаялал жуулчлалын талаар арга хэмжээ зохион байгуулах, мониторинг болон эрдэм шинжилгээ судалгааны ажилд хамтран оролцох зэрэг ажил эрхэлдэг.    

Захиргааны албан байр нь Кызыл хотод оршдог.

ДЦГ-н захиргаа, районы хяналтын газрууд материал техникийн зайлшгүй шаардлагатай баазтай: суудлын болон ачааны тэрэг, цасан дээр явагч, моторт завь, радиохолбооны хэрэгсэлүүд, шаардлагатай техник төхөөрөмжүүдтэй. 7 районы хяналтын газраас 6 нь авто тээврийн хэрэгсэлтэй: Чаа-Холийн, Тес-Хемийн, Эрзиний, Сут-Холийн, Кара-Холийн  болон Мөнгөн Тайгын.

БНУ-н алслагдсан районуудад цахилгаан холбоо хангалттай хөгжөөгүйтэй холбоотой ДЦГ “Ангара” хэмээх богино доолгионы радиохолбоо ашигладаг. Хиймэл дагуулын холбооны систем хөгжиж байна.

Нутаг дэвсгэрийн хамгаалалт

Засаг захиргааны 7 районы нутаг дэвсгэр дээр нутаг дэвсгэрийн хамгаалалтыг хангах зорилгоор 31 улсын байцаагч бүхий 7 районы хяналтын газрыг байгуулсан. Үүнээс гадна ДЦГ-т 6 хүнтэй яаралтай албаны баг ажилладаг. Районуудад 1 улсын байцаагчид ногдох хамгаалалттай нутаг дэвсгэрийн дундаж талбай:

 ДЦГ-н цөмд - 7516,2 га.;

- хамгаалалттай бүс – 13998,5 га.;

- нийт хамгаалж буй нутаг дэвсгэр – 21514,7 га.

ДЦГ-н захиргааны дэргэд автотээврийн хэрэгсэл, моторт завь, богино долгионы гар утас, зөөврийн радиостанци, хиймэл дагуулын холбооны хэрэгсэл, КПК, хиймэл дагуулын тодорхойлогч, фото-видеокаамерууд, харанхуйд харах төхөөрөмж, ажлын хувцас, нүүдлийн хэрэгсэл, хэрэглэгдэхүүнээр хангагдсан (ПРООН\ГЭФн төслийн дэмжлэгтэйгээр) 6 хүний бүрэлдэхүүнтэй яаралтай албаны баг байгуулагдсан.  Эдгээр баг нь тусгай хамгаалалтын үед (нерест, отел, учеты и т.д.), түүнчлэн нутгаас ирсэн мэдээлэл, районы хяналтын газрын шаардлагаар төлөвлөсний дагуу гарч ажилладаг.

Районуудад кластерт улсын байцаагч нар өдөр тутмын болон улирлын эргүүл хийх, КОРДОНД жижүүр хийх замаар хамгаалалт явуулдаг. Районы хяналтын газрын улсын байцаагчдын ихэнх нь хамгаалж буй нутаг дэвсгэрээсээ холгүй амьдардаг.

ДЦГ-н улсын байцаагч нар ДЦГ, хамгаалалттай бүсийн  хамгаалалтын журмын зөрчилийг илрүүлж, (сайн дураараа эсвэл гүүхийн байгууллагаар дамжуулан) захиргааны торгууль, эсвэл дархан цаазат газрын журам зөрчигчдөд гомдол гаргах, тайлбарлан таниулах болон экологийн боловсрол олгох зэрэг ажлыг хийдэг.  Улсын байцаагчийн үндсэн үүргийн жагсаалтад кластер болон хамгаалалттай газарт нутагт гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймэртэй тэмцэх талаарх ажил, арга хэмжээ мөн багтдаг.  

Нутаг дэвсгэрийн хамгаалалт   зөрчигдөх зөрчилийн үндсэн төрөлд загас агнуурын хугацаа, ан хийх журам, ойд галын аюулгүй байдал сахих журам зөрчих, нутаг дэвсгэр дээр хууль бусаар орших, ДЦГ-н нутаг дэвсгэрээр тээврээр зорчих.   

Улсын байцаагчдын өдөр тутмын үйл ажиллагаандаа орон нутгийн хүн ам, хамгаалалттай бүсийн байгаль, түүх соёлын дурсгалт газруудад ирж буй зорчигчидтой ярилцлага зохион байгуулж, ДЦГ, орон нутгийн захиргаа, олон нийтийн байгууллагын  явуулж буй байгаль хамгаалах акцид оролцох, Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр нэвтрүүлэг хийх, КОРДОНд аж ахуйн   арга хэмжээ зохион байгуулах, нийтийн амралтын орон байр, газрын тав тухтай байдлыг хангах ажлыг эрхэлнэ.

Үүний зэрэгцээ ДЦГ-н хамгаалалтын албаны ажилд дараах асуудлууд, дутагдал бий.

Ойжуулалтын материал бэлтгэх ажил дөнгөж 2013 онд эхэлсэн. III үе нь төслийн баримт бичиг гарсны дараа 2015 онд дуусна.

Нутаг дэвсгэрийн хамгаалалтын алба автотээврийн хэрэгсэл хангалтгүй, холбоо, харилцааны тоног төхөөрөмж, зохион байгуулалтын техник хэрэгсэл хангалтгүй. Гол нутаг дэвсгэрүүд дэх КОРДОНд ажлын болон тусгай хувцас хэрэгсэл маш дутагдалтай.

Боловсон хүчний тогтворгүй байдал. Гол шалтгаан нь цалин бага. Алслагдсан районуудад мэргэшсэн боловсон хүчин сонгон авахад хүндрэлтэй.

ДЦГ-н хамгаалалттай бүсэд аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй газар ашиглагчдад (ХААН үйлдвэрүүд, салчид, ойн аж ахуйнууд, ан агнуур, загас агнуурын ау ахуйнууд г.м.) тавих хяналт хангалтгүй.  

Байгалийн нөөцийн удирдлага

ДЦГ-н байгалийн цогцолборын зохицуулалт кластер бүрийн газар нутаг, тэдгээрийн хамгаалалттай бүсийн хамгаалалтын тогтсон журмын дагуу нутаг дэвсгэрийн тодорхой бүсчлэл дээр үндэслэгддэг. ДЦГ-н байгалийн цогцолборын бүтцэд ус-намагт, хээрийн, ойт хээрийн, уул-тайгын, мөсөн голын экосистемүүд  болон “Ямаалыг” кластер, түүнчлэн геологийн объектууд, байгалийн ландшафт төдийгүй биологийн олон янз байдлыг бүрдүүлэгч, гоо зүйн үнэт чанар бүхий амьтны ертөнц  багтдаг. “Ямаалыг” кластер нь түүх соёлын ач холбогдолтой гайхалтай объект юм.   

ДЦГ-н кластерүүд нь алсдагдсан, хүрэхэд хэцүү газарт орших (1А, 1Б зэрэглэлийн) ба амралт болон улсын байцаагч нар амьдрах, эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулахад зориулсан КОРДОН барихаас бусад ойн аж ахуйн болон бусад ажил эрхэлдэггүй. Онцгой их цастай жилүүдэд БИОТЕХ арга хэмжээнүүд болон ховорхон  РАССОЛКА СОЛОНЦОВ зохион байгуулдаг. Кластерийн нутаг дэвсгэр дээр хатуу хамгаалалтын журам баримталдаг. Тэнд хүн ам, эзэмшигч субъектууд байдаггүй.  

ДЦГ-н хамтгаалалттай бүсийн хилээр ойн аж ахуй, агнуур ашиглагчид, олон нийтийн болон хувийн аж ахуй эрхлэгчид буюу үндсэндээ отрын мал аж ахуй эрхлэгсэд аж ахуйн үйл ажиллагаа явуулж байна. Байгаль хамгаалах хууль болон ДЦГ-н хамгаалалттай бүсийг хамгаалах журам мөрдөх нь эдгээр газар ашиглагчдын хувьд хууль эрх зүйн үндэс суурь төгс төгөлдөр бүрдээгүй, өөрөөр хэлбэл, санхүү болон эрх зүйн эрх үүрэг нь байдаггүй учир хүндрэлтэй байдаг. Үндсэндээ байцаагчийн үйлдэл мал хариулах, батлагдсан квот, хязгаарлалын хэмжээнд ан агнуур, загасчлал хийх, ус хамгаалалттай бүсэд газар хагалбарыг хязгаарлах, хаврын хөдөө аж ахуйн ПАЛ, байгалийн нуранги зогсоох  зэргийг хянах үүрэг гүйцэтгэдэг.     

ДЦГ-н клатерууд байнгын болон хугацаагүй ашиглах эрхтэй гэрчилгээтэйгээр Улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Амьтны аймаг байгалийн экосистемийн салшгүй хэсэг нь мөн. Амьтны аймгийг хамгаалах талаар системчилсэн ажил явуулах нь ДЦГ-н үйл ажиллагааны гол зорилтын нэг юм. Өвлийн маршрутын тооцоо, амьтдын тоо толгойг өсгөх, бэлчээрийн чанарыг сайжруулах зорилготой биотехникийн арга хэмжээ тогтмол хийгддэг. Хамгаалалттай бүсүүдэд ан агнуурын бэлчир газрыг ан агнуур ашиглагчдад шилжүүлсэн байдаг ба тэдний үйл ажиллагааг батлагдсан квотын хүрээнд хянадаг.

ДЦГ байгалийн цогцолбор, ховор амьтад, тэр дундаа трвэс, аргал, тарвагын 2 дэд зүйл, 3 зүйлийн булга, тоншуул, БАЛОБАНЫ СОКОЛЫ, манул зэрэг амьтдын мониторинг явуулдаг. Уулын нугас, Сибирийн янгир, зээр, нүүдлийн болон махчин шувууд бага судлагдсан. Мониторигн хийхдээ ПРООН\ГЭФ, ДБХС-ийн төслийн дэмжлэгтэйгээр Алтайн ДЦГ-тай хамтран ГИС ашиглан явуулдаг. ДЦГ-т ГИС ашиглалтыг төгөлдөржүүлэх, мэдээлийн санг баяжуулах, ашиглагчдын сургах талаар ажлууд зохион байгуулдаг.

Хамгаалах үйл ажиллагааг ДЦГ 4 талын гэрээний дагуу (Дотоод хэргийн яам, ОХУ-н байгаль орчны хяналтын газар, ОХУ-н Тувагийн БНУ дах ХАА-н хяналтын газар) хулгайн ангийн эсрэг бригадтай хамтран бие даан явуулдаг. Хилийн удирдах газар, Тувагийн гаалийн газар, ДЦГ-н кластер дээр орших районуудын захиргааны газруудтай хамтран ажиллах гэрээ хийсэн.   

ДЦГ Цугээр элс кластерийн хамгаалалттай бүсэд орших бүсийн ач холбогдол бүхий байгалийн дурсгалт газар болох хилийн зааг дээрх Торе- Холь нуурын рекреацийн ачааллыг зохицуулах, судлах ажлыг зохион байгуулах зорилгоор нуурын эргийн зурвасын бүсчлэлийг боловсруулж 2006 онд Эрзиний районы Засаг захиргааны байгууллага баталсан. Амралтын бүс, загас агнуурын бүс, мал усалгааны бүс, тайван бүс, шувууд үүрлэх бүсийг тодорхойлсон. Тухайн байгалийн объектыг ашиглах, тогтоогдсон хамгаалалтын   горимыг хэрэгжүүлэхийн тулд районы байгалийн дурсгалыг хамгаалах нутгийн удирдлагын байгууллага байгуулах ажлыг ДЦГ санаачилсан.    

2004 онд ДЦГ хил залгаа оргих Монголын “Увс нуур” Улсын байгалийн ДЦГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж 2006 онд хугацаа нь сунгагдсан. Уг гэрээ болон жил бүр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гол зорилго нь  хил залгаа орших Увс нуурын хотгорын ландшафтыг хамгаалах, экосистемийн биологийн олон янз байдлыг судлах, хамгаалалт, эрдэм шинжилгээ судалгааны тал дээр хамтарсан ажлууд зохион байгуулах явдал юм. Энэхүү харилцааг хөгжүүлэхэд  хил залгаа нутгийн биомандалын нөөц бий болгох засгийн хоорондын гэрээ хийхээр бэлтгэж байна.  

Хил залгаа ДЦГууд ерөнхий ижил лого хийж хүлээн зөвшөөрсөн.

ДЦГ-н лого:

Цагаан өнгөөр  -  кластерын загварын дүрслэл - Мөнгөн-Тайга уул

ногооноор- уулын тайгын нутаг

шараар- «Цугээр-Элс» элс

хөхөөр – Увс нуур.

Монгол